herhen amjilltai suraltsah ve?
2016-04-22
Ой тогтоолтын Дэлхийн аваргаас 26 медаль хүртлээ

Ангилал: мэдээ мэдээлэл

БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн 12 сарын 16-18-ны хооронд 3 өдрийн турш амжилттай явагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тэмцээнд 25 улсын 278 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдсөнөөс нийлбэр оноогоор АНУ-ын тамирчин Алекс Муллен тэргүүллээ. Мөн тэмцээний хэд хэдэн төрөл дээр дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ.

Тус тэмцээнд манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин (насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 13, бага насны ангилалд 5) дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцож 26 медаль хүртлээ. Манай тамирчид бүх насанд нийт 5 дэлхийн дээд амжилтыг шинэчилсэн ба тодруулбал насанд хүрэгчдийн ангилалд Их Мастер С.Цогбадрах “Speed Numbers” төрөлд, дунд насны ангилалд З.Цэцэгзул “Binary Numbers” төрөлд, Их Мастер Э.Пүрэвжав “Speed Numbers”, “One Hour Card” төрөлд, бага насны ангилалд Ж.Дөлгөөн “Random Words” төрөлд тус тус дэлхийн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоолоо.

Түүнчлэн Их Мастер Э.Пүрэвжав нийлбэр оноогоор тэргүүлж өсвөрийн дэлхийн аварга болсон бол хоёрдугаар байрт өнгөрсөн жилийн өсвөрийн дэлхийн аварга Э.Энхмөнх, гуравдугаар байрт Азийн Мастер З.Цэцэгзул нар тус тус орлоо. Өсвөрийн тамирчид маань авах боломжит 30 медалийн 22-ыг нь хүртэж дэлхийд #1 гэдгээ дахин харууллаа.

Их Мастер Э.Пүрэвжав, Э.Энхмөнх нар тэмцээний хамгийн том цол болох Олон Улсын Их мастерийн болзлыг хангаж нийт тамирчдаас шилдэг 10-т шалгарсан бол Б.Шижир-Эрдэнэ Их Мастер цол, Т.Энхжин, Н.Түвшинтөгс, Б.Ариунсанаа, Б.Хангай, Э.Ялгуун, А.Номин нар Олон Улсын Мастер цол хүртлээ.

Тэмцээндаа олон өдрийн турш бэлдэцгээж, нөр их хөдөлмөрийн үр дүнд гайхалтай амжилт гаргасан нийт тамирчиддаа дахин халуун баяр хүргэе.

Тамирчдын гаргаж буй амжилт гэр бүл, багш дасгалжуулагчаас шууд хамааралтай. Ямар ч үед тусалж дэмжиж байдаг тамирчдынхаа гэр бүлийнхэнд болон энэ сайхан амжилтуудыг гаргах боломжийг бүрдүүлж цаг наргүй хөдөлмөрлөж тамирчдаа бэлдсэн дасгалжуулагч Б.Баасандорж танд баярлаж талархсанаа илэрхийлье.

Тус тэмцээнд оролцоход тамирчдад маань санхүүгийн дэмжлэг үзүүлж оюунлаг үйлсийг дэмжсэн хувь хүн, байгууллагад чин сэтгэлээсээ баярлалаа. Тухайлбал Азийн Мастер З.Цэцэгзулын зардлыг ивээн тэтгэсэн Нирван Кинг ХХК-ны захирал А.Рэнцэн-Од, ОУ-ын Их Мастер Ө.Сэнгэсамдангийн зардлыг ивээн тэтгэсэн Бор-Өндөр сумын нутгийн зөвлөлийн дарга Г.Чинтөмөр, Их Мастер С.Цогбадрахын зардлыг ивээн тэтгэсэн Голомт банкны хамт олондоо эрүүл энх, ажил хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Энэ 2015 ондоо манай хамт олон амжилт бүтээлээр дүүрэн байж дотооддоо олон арван оюуны спортын тэмцээн зохион байгуулж оюунлаг үйлсэд олон зуун хүүхдийг хамрууллаа. Мөн олон улсын чанартай олон тэмцээнд оролцож Монгол хүний оюуны чадавхийг дэлхийд харуулж, гайхашруулж чадсандаа бид бүхэн баяртай байна.

Ингээд бид өнгөрсөн 5 жилийн хугацаанд оюуны спортын олон төрлөөр олон улсын 35 тэмцээнд оролцож эх орноо дэлхийд амжилттай сурталчлан нийт 484 медаль хүртжээ.


Comments


Бичлэг: 42 » Нийт: 45
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Англи хэлний ЭЕШ ХИЧЭЭЛ
. ЭЕШ болон ЭЕШ-ийн сургалтын талаарх мэдээ мэдээлэл
. гал хамгаалагч
. лекцний тухай хэрэгтэй зүйлс
. англи хэл үг бүтээх
. илтгэл тавих
. заагч
. Математик - 9р анги
. Математикийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бодлогууд 2013-C1
. Математикийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бодлогууд 2013-A1
. туузан хатгамал
. мэргэжилээ хэрхэн зөв сонгох вээ
. TOFEL
. diflomat ajil
. англи хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. uugannyam
. bumaa
. tvmnee
. mongol
. suragch
. medee medeelel

Найзууд

. bumaa

Зохиогчийн эрх

© herhen amjilltai suraltsah ve?




:-)
 
xaax