herhen amjilltai suraltsah ve?
2016-04-27
Хэрхэн амжилттай суралцах вэ?

Ангилал: хэрхэн онц сурах вэ

"Раффлес" болон "Хартфорд"-ын Боловсролын форумаар оюутан сурагчдадаа зориулсан сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна. Сургуульдаа амжилттай сайн суралцахыг хүсч байна уу? Сонин асуулт юм шиг санагдаж байгаа байх. Гэвч ихэнх оюутан, сурагчид энэ асуултанд хариулт авахыг хүсдэг. Их сургуульд элсэн орох гэж байгаа залуус, эсвэл аль хэдийнэ суралцаж эхэлсэн оюутнууд амжилттай суралцах нь хэр их чухал болох нь тодорхой. Сайн суралцсанаар санхүүгийн тэтгэлэг авах бололцоо олдох ба үргэлжлүүлэн зэрэг ахиулан суралцахад тус болдог. Их сургуульд суралцаж байх үедээ таны амьдралыг өөрчлөхүйц үнэтэй, чухал мэдээллийг олж авч болох юм.
Оюутан урьд нь хэр сурч байснаас хамаарахгүйгээр дараахь 13 зөвлөгөөний дагуу өөрийгөө бэлтгэн суралцаж сурлагынхаа чанарыг дээшлүүлж болно. Энэ нь ихэнх сурлага сайтай оюутнуудын баримтладаг энгийн зарчим бөгөөд үр дүн нь батлагдсан юм байна.
-Хамгийн эхний эгнээнд суух. Багшийн урд сууснаар анхаарал сарнихгүй ба унтах боломжгүй юм. Түүнлэн бусад сурах хүсэл эрмэлзэлтэй хүмүүсээр хүрээлүүлнэ. Энэ нь группээр хуваагдан ажиллахад танд тус болно.
-Бүх хичээлд хамрагдаж, хоцролгүйгээр ирэх. Хичээлээ таслах, анхаарлаа хандуулахгүй өнгөрөөх зэргээр өөрийгөө хуурах нь амар боловч багшийн хэлсэн чухал зүйлийг сонсохгүй өнгөрөөх магадлалтай.
-Гэрийн даалгавраа хийх. Хичээл хялбар, хөнгөн мэт санагдах боловч бүх гэрийн даалгаврыг бүгдийг хийснээр илүү гүн ойлголт авна.
-Кредит ахиулах бүхий л бололцоог ашигла. Ямар даалгавраа орхих вэ, ямрыг нь хийж чадахгүй бол гэж бодсоны хэрэггүй. Бүхий л даалгаврыг сайн хийхийн тулд хичээ. Сүүлд нь хийх хэрэгцээгүй байсан зүйл нь энэ байжээ гэдгийг олж болох юм.
-Гэрийн даалгавраа эрт хийх. Хэрэв даалгаврын талаар асуух зүйл байвал багшаасаа буюу ангийнхнаасаа асуугаарай. Даалгавар шалгахаас нэг өдрийн өмнө хүртэл өөрөө оролдож үзэх хэрэгтэй. Магадгүй танд тусламж хэрэггүй ч байж мэдэх юм.


Хэрхэн амжилттай суралцах вэ?

Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.

1.   Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.

2.   Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.

3.  Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.

4.  Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.

5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.

6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг  аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.

Comments


Бичлэг: 31 » Нийт: 45
Өмнөх | Дараагийн


Сүүлийн бичлэгүүд

. Англи хэлний ЭЕШ ХИЧЭЭЛ
. ЭЕШ болон ЭЕШ-ийн сургалтын талаарх мэдээ мэдээлэл
. гал хамгаалагч
. лекцний тухай хэрэгтэй зүйлс
. англи хэл үг бүтээх
. илтгэл тавих
. заагч
. Математик - 9р анги
. Математикийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бодлогууд 2013-C1
. Математикийн Элсэлтийн Ерөнхий Шалгалтын бодлогууд 2013-A1
. туузан хатгамал
. мэргэжилээ хэрхэн зөв сонгох вээ
. TOFEL
. diflomat ajil
. англи хэл

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. uugannyam
. bumaa
. tvmnee
. mongol
. suragch
. medee medeelel

Найзууд

. bumaa

Зохиогчийн эрх

© herhen amjilltai suraltsah ve?




:-)
 
xaax